Нийслэлийн АН-ын даргын сонгууль өнөөдөр болно. Намд эрэмбээрээ гурав дахь том албан тушаалтан болох Нийслэлийн Ардчилсан намын даргаар хэн сонгогдох бол гэдгийг бүгд анхааралтай ажиглаж байгаа энэ үед нэр дэвшигчдийн талаар товч танилцуулж байна.
НАМЫН ДАРГА Л.ГАНТӨМӨРИЙН ДЭМЖЛЭГТЭЙ Д.БАДАРСАН
Д.Бадарсангийн тухайд НИТХ-д гурван удаа сонгогдсон. Дүүрэг удирдаж явсан, Л.Гантөмөрийн дотны нөхөр гэдгээс өөрөөр хүмүүс төдийлөн мэдэхгүй. Мөн Увс аймгаас гаралтай. Энэ нь АН-д нөлөөтэй томчуудаас дэмжлэг авах магадлалтайг харуулж байна.
“ГРАНД МИЙТИНГ” ФРАКЦЫН ДЭМЖЛЭГТЭЙ М.ТУЛГАТ
М.Тулгатын тухайд НИТХ-д хоёр удаа сонгогдсон туршлагатай. Бас болоогүй С.Эрдэнэ намын даргатай талд цахим сонгуулиар намын дарга болж үзсэн. Тухайн үед олон ч хүнийг турхирч, М.Тулгат бол яах аргагүй намын дарга гэж хэлүүлж байсан нь саяхан мэт.
Үүний хүчинд нам дотроо өөрийн гэсэн клубыг бий болгосон. Гэхдээ энэ удаад түүнийг гар барьсан гэж намынхандаа адлагдахад хүргэсэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дэмжиж байгаа нь дамжиггүй.
ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ДЭМЖЛЭГТЭЙ Т.БАТЦОГТ
Т.Батцогтын хувьд мөн л хоёр удаа НИТХ-д сонгогдон, хэл амаа билүүдэж суудаг сөрөг хүчний төлөөлөл. Өөнтөгч, асуудал хөндөж шүүмжлэх дуртай. Гэхдээ сөрөг хүчний үүргээ сайн гүйцэтгэхийн тулд өөлж, шүүмжилж суухаас өөр юу ч хийхэв. Түүнийг Хөх Монголын Хөх туг буюу Женкогийн жигүүрээс сойгдож байгааг учир мэдэх хүмүүс хэлдэг. Хэрэв энэ үнэн бол асар их мөнгөтэй фракцаас торох юмгүй гараад ирэх магадлалтай. Эртнээсээ л Х.Баттулгатай ойр, тэдний хүн хэмээн нэрлэгдэж байв.
Ташрамд хэлэхэд, Нийслэлийн АН-ын дарга асан Э.Бат-Үүл суудлаасаа буухдаа “Намын дарга Л.Гантөмөр, Х.Баттулгатай тохирсон уу, Д.Сумьяабазарт дийлдсэн үү, манай нам дахь люмпенжсэн хэсэг залуустаа тал зассан уу. Ямар ч байсан намайг Нийслэлийн Ардчилсан намын даргаас зайлуулжээ. 2024 оны нийслэлийн сонгуульд хэрхэхийг Л.Гантөмөр мэдтүгэй” хэмээн байр сууриа илэрхийлж байв.
АН 2024 оны сонгуульд асар их ач холбогдол өгч, намдаа элсэхийг хүсэгч хэн бүхэнд нээлттэй байгаа. Намын удирдлагуудаас эхлээд намын бодлогодоо хүртэл шинэ салхи сэвэлзүүлнэ гэж хаа хаанаа ам гарсан. Тэр ч үүднээс олон дарга томилж, шинэ хүмүүсийг эгнээндээ нэгтгэх байдлаар өөрчлөлт хийж эхлээд байна. Гэхдээ тэд л нам шинэчлэгдэж, нээлттэй нам болж байгаагаа тунхаглаад байгаагаас бодит байдал дээр дотоод зөрчил нь хэдийнэ газар аваад байгаа билээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …