Ховд аймгийн Манхан сумын Төгрөг багийн Гурван замын уулзвар гэх газар ачааны
хоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан байна.
Энэ тухай дуудлага мэдээлэл энэ сарын 15-ны өдрийн 23:00 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус
аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба
хаагчдыг очиход Манхан сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ын
“Портер” загварын автомашин, Жаргалант сумаас Мөнххайрхан сумын чиглэлд зорчиж
явсан иргэн М-ын “Бонго” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, “Портер”
загварын ачааны автомашины жолооч Т автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан
байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Манхан сумын Эрүүл мэндийн төвийн
эмчид хүлээлгэн өгсөн байна.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …