Зэвсэгт хүчний 0326 дугаар ангид цэргийн алба хаагч нас барсан хэрэгтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зэвсэгт хүчний анги, салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа тул ХЭҮК-той хамтран хяналт, шалгалт хийх шуурхай Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт үүрэг болгосон юм.
Тэгвэл дээрх үүргийн дагуу Батлан хамгаалахын сайдын зөвлөл хуралдаж, ажлын хэсгүүд байгуулжээ. Ажлын хэсгүүд Зэвсэгт хүчний 0326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчдын эцэг, эхчүүдээс гаргасан санал хүсэлтийг яаралтай судлан шийдвэрлэхээр болсон байна. Мөн цэргийн ангиудын ахуй нөхцөл байдал, алба хааж буй цэргүүдийн амьдрах орчин нөхцөлд бодит үнэлэлт дүгнэлт өгч, сайжруулах талаар анхаарч ажиллах аж. Үүгээр зогсохгүй ЭМЯ-тай хамтран цэргийн ангиудад үзлэг шалгалт хийхээр болжээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …