Архи, согтууруулах ундаа нь 200 гаруй эмгэг үүсэхэд шууд ба шууд бус нөлөө үзүүлдэг. Үүнд: архинд донтох, хамааралтай болох, сэтгэцийн эмгэгтэй болох гэх мэт орно.
Энэнд хамгийн том нөлөө үзүүлэгч бол АПУ ХК юм. Уг компани нь Монголчуудыг 100 жилийн турш архиар угжиж байгаа хэдий ч 2023 онд 19 дэх жилдээ шилдэг 100 ААН-ийн нэгээр шалгарсан. Шилдэг 100 ААН-д шалгарах болсон шалтгаан нь иргэдийн худалдан авалттай шууд холбоотой. АПУ ХК нь 2022 онд Монгол Улсын төсөвт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн бөгөөд энэ нь өмнөх жилээс 9%-иар өссөн үзүүлэлт юм. Тэгэхээр бид илүү их архи хэрэглэсэн гэсэн үг үү?
ДЭМБ-аас жилд 1 хүнд ногдох спиртийн дундаж хэрэглээ 7 литрээс давбал үндэсний аюулгүй байдалд аюул учирна гэж үздэг. Харин Монгол улсын хувьд 55 литр байна. Дэлхийд архи, согтууруулах ундааны хэрэглээнээс шалтгаалсан цаг бусын нас баралт 100,000 хүнд дунджаар 35 байдаг. Харин Монгол Улсад 123 буюу 3.5 дахин их, шууд ба шууд бус нөлөөллийн улмаас жилдээ 4,000-4,500 орчим хүн нас барж байна. Энэ нь манай улсын уушгины хорт хавдраар нас барсан иргэдийн тооноос даруй дахин их байгаа юм.
Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар ажилгүйдэл, архидалт, архидалтаас шалтгаалсан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхээр төсөв баталж, төлөвлөгөө хэрэгжүүлж байхаар архины үйлдвэртэйгээ тэмцэх зөв шийдэл болов уу.
Мөн архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн үйлдвэрт нь хязгаар тогтоох, борлуулалтыг хянах зэргээр үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоох олон улсын жишгийг хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
Татвар болон бусад амьжиргаатай холбоотой асуудал дээр олон улсын жишиг ярих, хэрэгжүүлэх дуртай төрийн эрх мэдэлтнүүд үүнийг нэг анхаарна биз ээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
1 Comment
Орон нутаг гэлтгүй зуслан найлахын замд тээврийн хэрэгсэлийн хурдыг төсөв бүрдүүлэгч болгох гээгүй юм бол нэмэх хэрэгтэй