Цагдаагийн Ерөнхий газраас өнөөдрийн /2023.11.15/ хэвлэлийн хурлаар өгсөн мэдээлэлдээ Зэвсэгт хүчний 326 дугаар ангид амиа алдсан талийгаач “Д”-н ар гэрийнхэнд цэргийн ангийн камерийн бичлэгийг үзүүлэхээр болж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ганбат бичлэг үзэхээр орсон юм.
Цагдаагийн байгууллагын зүгээс бичлэг үзэхийн тулд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу аавыг нууцын гэрээнд гарын үсэг зурснаар камерийн бичлэгийг үзэх ёстой гэсэн учир гарын үсэг зурахаас татгалзжээ. Түүнчлэн талийгаачийн аавд цэргийн ангийн коридорын бичлэгийг үзүүлж эхэлсэн байна. Тэрбээр бичлэгийг бүрэн эхээр нь үзэх хэрэгтэй байгаа, нийт хорь гаруй хоногийн хугацаа шаардлагатай учир өнөөдөр бичлэгийг үзэхээс татгалзаж буйгаа илэрхийлсэн байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …