326-р цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагч харамсалтайгаар нас барсан. Тус цэргийн ангид бусад цэргүүдийн ар гэр очиж нөхцөл байдалтай нь танилцсан. Энэ үеэр 326-р цэргийн ангийн соёл, спортын заалны нөхцөл байдал ил болсон. Цэргүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх энэхүү заал цонх нь хагарч, хана нь мөөгөнцөртөж, сандал нь эвдэрч, паар нь бараг халдаггүй гээд хүндхэн нөхцөлтэй байсан. Энэ талаар цэргийн ангийн даргаас тодруулахад их засварт орж байгаагүй тухай хэлсэн.
Энэ бол зөвхөн тус цэргийн ангийн нөхцөл байдал гэхээс илүү Монголын зэвсэгт хүчний өнөөгийн нөхцөл байдал гэж дүгнэж болохоор байна. Гэтэл дарга нарын оффис засварын зардал батлан хамгаалах салбарынхаас гурав дахин их байна.
Улсын их хурал 2024 оны төсвийг өнгөрсөн баасан гарагт баталсан. Ингэхдээ ирэх онд хамгийн өндөр дүнтэй их засвар хийх төсвийг дараах байгууллагуудад хуваарилахаар болсон.
– Улсын дээд шүүх 8.2 тэрбум
-Засгийн газрын хэрэг эрхлэх газар 6.5 тэрбум
-Хууль зүй дотоод хэргийн салбар 6.5 тэрбум
– Гадаад харилцааны салбар байгууллага 6.3 тэрбум
– Батлах хамгаалах салбарын засвар 2.0 тэрбум
– Хамгийн өндөр өртгөөр их засвар хийх эдгээр байгууллагууд нь ихэвчлэн оффис засвар хийгдэх байгууллагууд байгаа юм
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …