АТГ-аас өнгөрсөн шөнө Хотын даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр болон Нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбаяр нарыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна. Тодруулбал, тухайн үедээ авлига авч байсан байж болзошгүй нөхцөл байдал нь тогтоогдсон тул ийнхүү цагдан хорьсон байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-аас Улаанбаатар хотын газар олголт болон нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдсэн худалдан авалтуудыг хуулийн хүрээнд шалгаж эхэлсэн. Энэ хүрээндээ Улаанбаатар хотын захирагч, Хотын даргаар ажиллаж байсан М.Энхболдыг өнгөрсөн даваа гарагт дуудаж мэдүүлэг авсан байдаг.
Харин өнгөрсөн шөнө 2005-2007 онд Хотын даргаар ажиллаж байсан Ц.Батбаярыг цагдан хорьжээ. Тэрбээр ажиллаж байх хугацаандаа 485 газар олгожээ.
Сануулахад, Нийслэл хотоос өнгөрсөн зуны үер усны гамшиг болон хууль бус газар олголттой холбоотой асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан бөгөөд уг асуудлаар Улаанбаатар хотын үе үеийн Хотын дарга нарыг дуудаж тайлбар мэдүүлэг авч байгаа ажээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …