Хөвсгөл аймагт сураггүй алга болсон иргэнийг Дархан-Уул аймгаа эсэн мэнд олсон байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах 7 дугаар багийн Сантын 4 дүгээр гудамжаас өчигдөр буюу есдүгээр сарын 4-ний өдрийн 09.00 цагт иргэн Э нь өөрийн охин Ш-ын гэрээс гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 21.15 цагт тус аймгийн ОБГ хүлээн авсан байна.
Улмаар аймгийн ОБГ-ын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамтаар есдүгээр 14-ний өдрийн 21.45 цагаас есдүгээр 15-ны өдрийн 00.40 цаг хүртэл эрэн хайсан байна.
Сураггүй болсон гэх Э нь Дархан-Уул аймгийн харьяат иргэн харьяат бөгөөд 60 настай аж. Түүнийг Бумбатын уулын баруун, зүүн талаар гурван км газар явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй ажээ.
Тухайн иргэн нь өнөөдөр буюу есдүгээр 15-ны өдрийн 07.45 цагт Дархан-Уул аймагт эсэн мэнд ирсэн тухай ар гэрийнх нь мэдээлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …