Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүй хэмээн бухимдаж, өөрийгөө шатаахыг оролджээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сум, Цагаан нуур тосгонд “Эмэгтэй хүн өөрийгөө шатаахыг завдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлагын мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 36 настай, эмэгтэй “Б” нь тус тосгоны Захирагчийн ажлын алба, цэцэрлэгийн эрхлэгч нарт 2020 оноос хойш 6 удаа ажилд орох хүсэлт өгснийг шийдвэрлээгүй, өөр хүмүүсийг ажилд томилсонд бухимдан цэцэрлэгийн эрхлэгчийг айлган сүрдүүлэх зорилгоор тус цэцэрлэгийн дээвэр дээр гарч, улмаар өөрийнхөө бие дээр шатахуун цацаж шатаана хэмээн сүрдүүлжээ. Тус үйлдлийг таслан зогсоож шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …