Олон түмний дунд “нүүрс”-ний гэх тодотголыг бий болгож,нүүрсчид нэр цол нэгэндээ өгөх ажлыг МАН хийж гүйцэтгэсэн. Үүнээс цэвэрхэн мултраад, чимээгүй сууж буй олон хүн бий.
Харин Т.Аюурсайхан, Б.Ганхуяг мэтээр туг тахиад өнгөрөх зорилготой эл асуудал Хөгжлийн банкны баахан хэрэгсэхгүй болсон асуудал шиг замхрах нь юу л бол. Учир нь олон нийт анхааралтай ажиглаж байгаа.
МАН-д нэг тактик байна. Бүгдийг нь биш ганц нэгийг нь залхтал нь хорьж чангалаад, хэргийг удаашруулж хэлэлцэж олон түмнийг ч залхаадаг. Үүнийх нь үр дүнд жинхэнэ хэрэгтэн гэдсээ илж хэвтэх, цаашлаад хэргээс цэвэрхэн мултрах явдал.
Тэгээд болоогүй олон жилийн өмнөөс яригдаж бугшсан асуудлыг гэнэт л сонгуулийн өмнөхөн гаргаж ирж, чухам илрүүлж, их хэмжээгээр ашиг орлого улсын төсөвт төвлөрүүлж байгаа дүр зураг.
Т.Аюурсайхан, Б.Ганхуягаар туг тахиж байгаа ч цаана нь “Голомт”-ын Д.Баясгалан, Хаан банкны лобби, түүнийг төлөөлсөн Ч.Хүрэлбаатар, бүрэн эрхээрээ далайлгасан нэр бүхий гишүүдийн асуудлууд ч байгааг учир мэдэх хүмүүс хэлдэг.
Товчхондоо, нүүрс тээврээр сонгуулийн мөнгөө босгодог УИХ-ын гишүүд, ТӨХК-иасаа асар их мөнгө халаасалдаг сайд нар гээд олон хүний эрх ашиг зөвхөн энэ хэргээр хөндөгдөнө. Гэвч тэд үлдэж, бүлэг этгээдийг хүслийг биелүүлж бусад нь чирэгдэх вий дээ гэсэн хардлага байна.
Нөгөө талаар анх хэргийг зарлаж, шалгах ажиллагаа эхэлмэгц “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг өнөөдрийг болтол хорьж байгаа нь гайхал төрүүлж байна. Түүнд эрх баригчдын, элдэв мафанд өртөгсдийн нууц их бий юу. Магадгүй тэрнээс нь айсан нөхөд хэсэг амыг нь үдэж, залхаан цээрлүүлэх ажиллагаа явуулж байхыг ч үгүйсгэхгүй. Нүүрсний хэргээр эрх баригч, идэж уусан нөхдөөс ганц Б.Ганхуяг хоригдож байгаа нь дээрх хардлагыг төрүүлж байна.
Бас нэг эх сурвалж, Засгийн газраас “нүүрсний хулгай”-н хэрэгт татагдах нэрс урьдаас бичигдсэн. Хууль хяналтын байгууллагаас нүүрсний хэрэгт гол холбогдсон Х.Баттулгад хуулийн хариуцлага тооцож чадахгүй дүлэгнэж байна гэх.
Ямартай ч Б.Ганхуягийн баривчилгаа, өдийг хүртэл батлан даалтад гаргахгүй байгаагийн цаад учир “нууц материал”-ууд дэлгэгдэх, дэмий юм ярихвий гэсэн айдас байж магадгүй гэсэн таамаг байна.
More from Uncategorized @mn
Б.ПҮРЭВДОРЖ ӨӨРИЙГӨӨ МАГТАВ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Чуулганы эхэнд …
ШЕЗ-ИЙН ДАРГААР Л.ЭНХБИЛЭГИЙГ СОНГОЛОО
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг …
Д.АМАРБАЯСГАЛАН: 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПОД МАНАЙ УЛС ЦАГААН ТУГИЙН ДОР ОРОЛЦОХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. …