Ховд аймаг, Буянт суманд зам тээврийн осол гарч гурван хүн амиа алдан, дөрвөн хүн бэртжээ.
Тодруулбал, Норжинхайрхан багийн “Хөх булан” гэдэг газар суудлын 2 автомашин мөргөлдөж, 1 автомашин нь шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 21 км замыг туулан 22:42 цагт очиход Баян-Өлгий аймгаас Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан “Приус-20” загварын суудлын /2 зорчигчтой/ автомашин, Ховд аймгаас Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан “Приус-20” загварын суудлын /5 зорчигтой/ автомашин хоорондоо мөргөлдсөний улмаас 1 автомашин шатаж, автомашины бүхээгт Ховд аймгийн Буянт сумын харьяат иргэн С/61 настай, эрэгтэй/, А /51 настай, эрэгтэй/ нар хавчуулагдан шатаж нас барсан, нөгөө автомашины бүхээг дотор Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат иргэн С/61 настай, эмэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсан тул гал түймрийг унтрааж, цогцсуудыг гарган тус аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Мөн 4 хүнд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …