Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд Дүүргийн төсвөөр долоо, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гурав, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэг, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр ажил тус тус хийгдэнэ. Тухайн ажлын байршил болон ерөнхий мэдээллийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр хорооны иргэдэд танилцуулж, зарим тохижилт бүтээн байгуулалтын ажил дээр санал авлаа.
58 байрны зүүн талд авто зогсоол байгуулах, тухайн байршилаас 115 дугаар байр хүртэл авто зам хийх саналыг иргэд дэмжлээ. Мөн бусад ажлыг хийхдээ нэн тэргүүнд оршин суугчдын саналыг хүлээн авч, тусгах хэрэгтэйг хорооны засаг даргад энэ үеэр хэлсэн юм.
Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг аж ахуй нэгжүүд олон байдаг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд ил задгай бие засах, оршин суугчдын тав тухыг алдагдуулах зэрэг олон асуудал гаргадаг. Иймд дээрх асуудлыг шийдэж өгөхийг хүссэн. Иргэдээс ирүүлж буй санал хүсэлтүүдийг хүлээн авч, цаашид тодорхой ажил зохион байгуулна. Мөн удахгүй хийгдэж эхлэх тохижилт, бүтээн байгуулалтын ажил дээр санал авч, тусгаж ажиллана гэдгийг хэллээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …