Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө оюутан, залуучуудын төлөөлөлтэй уулзан чөлөөт ярилцлага хийж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднээс гарсан санал, санаачилгыг дэмжих, нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого зорилтод тусган хэрэгжүүлэх, холбогдох дээд шатны байгууллагуудад уламжлах зорилго бүхий “4DYOUTH-For Developed Youth” уулзалт, арга хэмжээг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран 2023.03.03-2023.04.28-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.
Арга хэмжээнд Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүд залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үйлчилгээ үзүүлж, мэдээлэл хүргэн ажиллаж байна.
ҮҮНД:
• Соёл урлагийн их сургууль
• Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
• Үндэсний батлан хамгаалахын их сургууль
• Монгол Улсын их сургууль
• Шинжлэх ухаан технологийн их сургууль
• Монгол Улсын боловсролын их сургууль
• Үндэсний биеийн тамирын дээд сургууль
• Дотоод хэргийн их сургууль
• Хөдөө аж ахуйн их сургууль
Тус арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв СУИС, АШУҮИС-ийн 170 оюутныг цагийн ажилд бүртгэж, 83 цагийн ажлын байрны захиалгыг танилцуулж, 74 оюутныг цагийн ажилд зуучилж, 95 оюутанд хөдөлмөр зах зээлийн мэдээлэл хүргэлээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …