Нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн дарга нарыг чадавхжуулах сургалт энэ сарын 22,23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалт Нийслэлийн иргэний танхимд 2 өдрийн турш болсон бөгөөд нийт 460 хүүхэд хамрагдаж мэргэжил сонголт, нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүүхдийн оролцооны зураглал зэрэг 3 сэдвийн хүрээнд мэргэжлийн багш нар сургалт орлоо. Нийт хамрагдсан ангийн дарга нар сургалтаас олж мэдсэнээ анги хамт олондоо хуваалцаж нөлөөллийн ажил хэрэгжүүлэх юм. Мөн “Манлайлал” нэртэй цахим хуудас нээж бүгд нэгдэн сайн туршлага, мэдсэн сурсан зүйлсээ бусдадаа хуваалцаж мэдээлэл солилцож байх ажлыг эхлүүллээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …