Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын хороонд “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г байгуулсан.
Энэхүү гэрээний хүрээнд “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” (2020-2024) төслийг Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага болон Азийн сан хамтран хэрэгжүүлж байна.
Нийслэлийн ГБХЗХГ-тай хамтран урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Гэрээр айлчлах хөтөлбөрийг нийслэлийн 5 дүүрэгт хэрэгжүүлээд байгаа бөгөөд бэлтгэгдсэн гэрээр айлчлагч сайн дурынханд чиглэсэн Хүүхэд хамгааллын сургалтыг 4 сарын 4-6-ны өдрүүдэд дүүрэг тус бүрээр зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдэд гэрээр айлчлах хөтөлбөрөөр бэлтгэгдсэн гэрээр айлчлагч, сайн дурынхан, хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл нийт 221 хүн хамрагдлаа.
Сургалтаар хүүхэд хамгааллын тухай хууль эрх зүйн орчин, хүүхдийн эрхийн зөрчлийг таних, төрийн үйлчилгээнд хэрхэн холбон зуучлах, өрхүүдтэй хөгжлийн төлөвлөгөөг хийх талаар нэгдсэн ойлголттой болсон.
Гэрээр айлчлах хөтөлбөрийг Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Монголын сайн дурынхны төв” ТББ, Баянгол дүүрэгт Монголын Скаутын холбоо ТББ, Чингэлтэй дүүрэгт Боловсрол ирээдүйн хөгжлийн гарц ТББ, Сүхбаатар дүүрэгт Өсвөр үеийнхний хөгжлийн төв ТББ, Сонгинохайрхан дүүрэгт Лантуун дохио ТББ-ууд нийт 220 гэрээр айлчлагч, сайн дурынхнаар дамжуулан хэрэгжүүлж байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …