Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн зөвлөлийн дундах урлагийн наадам энэ сарын 02-ны өдөр Улаанбаатар театрт зохион байгуулагдлаа. Энэхүү наадмыг Нийслэлийн соёл урлагийн газар болон Нийслэлийн хүүхдийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж хүүхдүүдийнхээ авьяас чадварыг сорьж нэг өдрийг урлагаар амьсгалж өнгөрүүлсэн юм. Нийт 8 дүүргийн 120 хүүхэд оролцож урлагийн 5 төрлөөр өрсөлдлөө.
Нийт дүнгээрээ бусдыгаа манлайлж шилжин явах цомын эзнээр Налайх дүүргийн хүүхдийн зөвлөл шалгарлаа.
Байр эзлэлт:
Хөгжим
• 1 дүгээр байр “Баянгол”
• 2 дугаар байр “Сонгинохайрхан”
• 3 дугаар байр “Чингэлтэй”
Хамтлаг дуу
• 1 дүгээр байр “Налайх”
• 2 дугаар байр “Багахангай”
• 3 дугаар байр “Баянзүрх”
Гоцлол дуу
• 1 дүгээр байр “Баянзүрх”
• 2 дугаар байр “Налайх”
• 3 дугаар байр “Сонгинохайрхан”
Хамтлаг бүжиг
• 1 дүгээр байр “Налайх”
• 2 дугаар байр “Багахангай”
• 3 дугаар байр “Чингэлтэй”
Гоцлол бүжиг
• 1 дүгээр байр “Багахангай”
• 2 дугаар байр “Налайх”
• 3 дугаар байр “Чингэлтэй”
Наадмын ерөнхий шүүгчээр “Элькондор” хамтлагийн дуучин П. Хэрлэн, туслах шүүгчээр “Moon dance” хамтлагийн бүжигчин Б. Алтанхөлөг, “Жонон” хамтлагийн хөгжимчин Ц. Цэрэнбямба нар шүүн явууллаа. Цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …