Хүүхдийн хөгжих эрхийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, цаашид арга хэмжээ, үйл ажиллагаануудад хамтран ажиллах зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд болон Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төв, Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө зэрэг байгууллагын асуудал хариуцсан албан хаагчдыг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалтад оролцогчдод тус газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Б.Батсайхан Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй хүүхдэд чиглэсэн хөгжил, хамгааллын үйлчилгээний нөхцөл байдал, үйлчилгээ үзүүлэхэд талууд хэрхэн хамтарч ажиллах шаардлагатай талаар танилцуулга хийсэн.
Албан хаагчид тус тусын үйл ажиллагаанд хүүхдийн хөгжлийг хангах чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж буй ажлуудыг танилцуулж, цаашид хамтран ажиллах ажлын саналаа танилцуулав.
Тус үйл ажиллагаа зохион байгуулагдсанаар оролцогчид хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй болж, Хүүхдийн хөгжих эрхийг хангаж ажиллахад салбар дундын байгууллагын оролцоо, хамтын ажиллагааны талаар нэгдсэн ойлголцолд хүрсэн.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …