СХД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЦЕГ-ын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс хамтарч дүүргийн нутаг дэвсгэр дэх ЕБС, эрүүл мэндийн төв, хорооны нийгмийн ажилтан, алба хаагчдыг сургалтанд хамруулж эхлээд байна.
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, энэ чиглэлийн үйл ажиллагааны талаар анхан шатны болон бусад төрийн байгууллагуудын алба хаагчдад ойлголт, мэдээллийг өгснөөр гэрч, хохирогчтой холбоотой олон асуудалд тус нэмэр болох юм.
Ялангуяа иргэдтэй ойр ажилладаг хороо, өрхийн эмнэлэг, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, эмч, ажилтныг мэргэшүүлж, сургах, ингэснээр хуульд заасан үүргийнхээ дагуу гэмт хэргийн талаарх мэдээллийг холбогдох төрийн байгууллагад мэдээлсэн иргэн, албан тушаалтан өөрсдийн аюулгүй байдлаа хангуулах талаар мэдлэгтэй болж, цаашлаад нуугдмал гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэх, гэмт хэргийн улмаас хохирсон иргэд хамгаалалтад хамрагдах, мэдээллээр хангагдах, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах нөхцөл бүрдэх юм.
Нөгөөтэйгүүр гэмт хэргийг илрүүлэх, нотлох, хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахад гэрч, хохирогч нь гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэднийг сүрдүүлэх, дарамтлах, хуурч мэхлэх, мөнгө өгөх, гуйх, ятгах, заналхийлэх зэрэг хэлбэрээр тэдэнд нөлөөлснөөр гэрч, хохирогч мэдүүлэг өгөхгүй байх, эсхүл худал мэдүүлэг өгөх, сэтгэл зүйн хувьд хэвийн байдлаа алдах, амиа хорлох, амиа хорлох оролдлого хийх зэрэг үйлдэл гарах эрсдэлийг дагуулж байдаг. Тиймээс иргэд, алба хаагчдад Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн чиг үүрэг, энэ талын хууль эрхзүйн ойлголтыг бүрэн дүүрэн өгч ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Ташрамд хэлэхэд, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2020 онд 2337, 2021 онд 2861, 2022 онд 3312, нийт 8530 гэмт хэрэг бүртгэгдэж, 8487 иргэн хохирч, хохирсон иргэдийн тоо жил ирэх тус өссөн үзүүлэлттэй байгаа юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …