Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн сонгуулийн хороог байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны нөхөн болон дахин сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан. Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэгт нөхөн сонгуультай бөгөөд дээрх хуваарийн дагуу санал хураалтыг 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах юм. Харин зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өмнөх өдөр нь санал авахаар баталжээ. Нийслэлийн сонгуулийн хороог 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд даргаар нь ажиллана. Тэрбээр 2000 оноос хойш УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулиар Нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дарга, гишүүнээр ажилласан туршлагатай.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …