Хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий "Бидний бахархал-Бидний ирээдүй" арга хэмжээ Сонгинохайрхан дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг Зэвсэгт хүчний 013, Дотоодын цэргийн 05, Хилийн цэргийн 0164 дүгээр анги болон Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын үйл ажиллагаатай Ерөнхий боловсролын сургуулийн 400 гаруй сурагчийг танилцуулж, НИТХ-ын дарга Б.Хуягбаатар тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.
Хүүхэд, залуучуудад тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ухамсарласан эх оронч иргэнийг төлөвшүүлэх үндсэн зорилготой тус уулзалт олон залуучуудад мэргэжил сонголтоо хийх, өөрийгөө олох, эх орноороо бахархах, эр цэргүүдийг хүндлэх гээд зөв мессежийг хүргэж чадсанаараа онцлог болж чадсан юм.

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.ХУЯГБААТАР:
“Бидний бахархал-Бидний ирээдүй” арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн ИТХ, Сонгинохайрхан дүүргийн Цэргийн штаб хамтран зохион байгуулж байна. Өнөөдрийн арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг улсын тодотголтой 25 сургуулийн ахлах ангийн 400 гаруй сурагч хамрагдаж байна. Гол зорилго нь ирээдүй хойч үедээ эх оронч үзлийг суулгах, мөн тэднийг анги нэгтгэлүүдтэй биечлэн танилцуулж, эх орон, алба хаагчдаараа бахархах, цэрэг эх оронч үзлийг суулгах зорилготой. Нөгөөтэйгүүр хүүхдүүдийн хүмүүжилд бага ч гэсэн нэмэр болно гэдэг үүднээс танин мэдүүлэх зорилготойгоор энэ ажлыг санаачлаад явж байна.
Өглөө автобусандаа суухдаа хүүхдүүдийн өөр хоорондоо ярьж байсан зүйл, өнөөдөр ингээд анги нэгтгэлүүдтэй танилцсаны дараах ярьж байгаа зүйлүүд өөр болсон байна. Тэр хэмжээгээр хүүхдүүдийн ойлголт, танин мэдэхгүй өөрчлөгдсөн гэсэн үг.
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.НЯМГЭРЭЛ:
Өнөөдөр манай Цэргийн штаб, Иргэдийн төлөөлөгчийн хуралтай хамтраад цэрэг, эх оронч үзлийг хүүхэд залуучуудад төлөвшүүлэх үндсэн үүргийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний анги салбар, Дотоодын цэргийн анги, Үндэсний аврах бригад, Хилийн цэргийн анги байгууллагатай танилцуулах арга хэмжээнд дүүргийнхээ 25 сургуулийн ахлах ангийн 400 сурагчийг хамрууллаа. Энэхүү арга хэмжээ төгсөх ангийн хүүхдүүдэд Дотоод хэргийн их сургууль, Үндэсний Батлан хамгаалах их сургуулиудтай танилцуулах ажлаар үргэлжлэн явагдана. Эх орон хаанаас эхлэлтэй вэ гэдгийг олон талаас нь хүмүүс ярьдаг.
Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн захирагч, хурандаа Ч.ЭРДЭНЭБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас санаачилж, зохион байгуулсан, дүүргийн Ерөнхий боловсрлын ахлах ангийн сурагчдын дунд зохиосон “Бидний бахархал” сэдэвтэй энэ өдөрлөгийг тус анги дээр өнөөдөр болж байна. Энэ бол өнөөдрийн энэ цаг үед маш чухал арга хэмжээ гэж би хувьдаа дүгнэж байгаа. Цэрэг эх оронч үзэл гэдэг аливаа улсын баталгаа болж байдаг. Тэр тусмаа залуу үедээ цэрэг, орны талаарх мэдлэг олгох чухал. Залуучууд маань тухайн анги бүртгэл дээр ирээд, цэргийн зэвсэг техникийн талаар бидний дэлгэсэн үзэсгэлэнг үзүүлж байгаа нэлээн ач холбогдолтой арга хэмжээ гэж бодож байна. Ахлах ангийн сурагчид маань сэтгэгдэл өндөр байх шиг байна. Цэргийн албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагааны онцлог, хоол, хувцасны норм, хангалтыг танилцууллаа. Магадгүй залуучуудад мэргэжлээ сонгоход дөхөм болсон арга хэмжээ боллоо гэж харж байна. Түүнчлэн Хурлын даргын хэлснээр хүүхэд хүүхдээ хүмүүжүүлэх чиглэлээр үргэлжлээд явах юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …