Засгийн газрын хуралдааны шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна.
Х.Нямбаатар сайд:
Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдаас хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн. “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад руу оргон зайлсан хүмүүсийн хувийн дансыг хааж царцаах чиглэлээр хэрэг мөрдөх байгууллагуудтай хамтарч ажиллах үүрэг даалгавар өгсөн. АТГ-д шалгагдаж байгаа, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан хүмүүсийн тоо 18 болсон.
Бусад мөрдөх байгууллагуудад харьяалагдаж байгаа хүмүүс нийлээд 100 гаруй байна. Эдгээр хүмүүсийг эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож, гадаад улс орнуудын хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд мэдэгдэх үүрэг өгсөн. Мөн гадаадад ашиглагдаж байгаа, Монголоос мөнгө шилжүүлж авч байгаа Монголд нээлгэсэн данснуудыг нь хаахаар болсон. Мөрдөгчийн саналыг үндэслэж, прокурорын байгууллагатай хамтарч хийхээр төлөвлөсөн” гэлээ.
“Хоёрдугаарт, бидний хамгийн том асуудал бол хувийн хэвшлийг дэмжих, төрийн хүнд суртал, дарамтаас гаргах юм. Тиймээс хувийн хэвшлийн чөлөөтэй хөгжих боломжийг хангах үүднээс төрийн албан тушаалтан эс үйлдэл үзүүлж, хувийн хэвшлийн аж ахуйн үйл ажиллагаанд саад тотгор үзүүлж байгаа үйлдлийг Эрүүгийн хуульд тодотгож, нэмэлт өөрчлөлт оруулах чиглэл өгсөн. Төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглахыг хориглосон заалт оруулсан байдаг ч илүү тодорхой болгох үүрэг өгсөн. Дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногтоо багтааж Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсийг өргөн барихаар төлөвлөж байна” гэв.
Түүнчлэн “Таслан сэргийлэх арга хэмжээний төрлүүдийг нэмэгдүүлж, шаардлагагүй тохиолдолд цагдан хорих арга хэмжээг авахгүй байх, эрүүгийн шүүлтийн эсрэг арга хэмжээг хязгаарлах зэргээр шинээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар бэлдэж байна” гэв.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …