Хөгжлийн банкны өнөөдрийн сонсгол үргэлжилж байна. Дотоодын аж ахуйн нэгжүүдэд түүхий эд татан авахад нь зориулж 100 хүртэл тэрбум төгрөгийн зээлийг “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд олгосон асуудлыг хэлэлцэж байна.
“Говь” ХК, охин компани болох “Дулаан гэр” ХК-ийн нэр дээр 2018-2020 онд 160 тэрбумын зээлийг авчээ. Мөн 2014 онд 8 тэрбум төгрөгийн зээл аваад хадгаламжиндаа хийсэн байсан дээр хурлын даргалагч Б.Энхбаяр тайлбар хүсэв. “Говь” ХК Санхүү хариуцсан дэд захирал Б.Энхмандах “Энэ маань эргэлтийн хөрөнгийн зээл байсан. Ноолуурын бизнес онцлогтой. Энэхүү санхүүжилтийн арванхоёрдугаар сард ирсэн. Улмаар хадгалж байгаад 3-5 сард ноолуур авах үедээ зориулалтын дагуу зарцуулсан” хэмээв.
Үргэлжлүүлэн Б.Энхбаяр ““Говь” ХК зээлээ дуусаад эхлэхээр үргэлжлүүлж таван жилээр зээлээ аваад өмнөх зээлээ хаасан нөхцөл байдал тогтоогдож байна” гэдэг зүйлийг хэлэв.
Үүнд шинжээч “Болж өгвөл бага хүүтэй зээлийг дамжуулан зээлдсэн харагдаж байна. Дээр хэлсэн 8 тэрбум төгрөгийн зээл эргэлтийн хөрөнгийн зээл биш. Тоног төхөөрөмж авах зориулалттай зээлээ хадгаламжиндаа хийсэн байна” гэж хариулав.
ТАШРАМД, “Говь” ХК-ийн 100 хувийн мэдэлд байдаг “Гоёо” компанийн тухайд Хөгжлийн банкны эх үүсвэртэй 30 тэрбум төгрөгийн зээлийг авч байжээ. “Таванбогд” группийн эдгээр охин компаниуд нийтдээ 226 тэрбум 692 сая төгрөг буюу Хөгжлийн банкнаас хамгийн их зээл авсан байдаг.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …