Цар тахлын улмаас урд хөрш гадаадын иргэдэд виз олгохоо зогсоосон. 2020 оны гуравдугаар сарын 28-наас хойш тус улс гадаад иргэдэд виз олгоогүй юм.
Тэгвэл энэ сарын 15-наас буюу маргаашаас виз олгож эхэлнэ. Аялал жуулчлалын салбараа дэмжих, саарсан эдийн засгийн өсөлтөө эрчимжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргажээ. Бээжин “0 ковид” бодлого явуулсан нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөн юм.
Хайнан арал, Шанхай хот руу усан онгоцоор нэвтрэх иргэдээс виз шаардахгүй. Мөн Хонконг, Макаогийн бүлгээрээ аялж буй жуулчдаас виз шаардахгүй.
Маргаашаас эхлэн хилийн чанад дахь БНХАУ-ын Консулын газрууд виз хүссэн иргэдийн бичиг баримтыг хүлээн авч эхэлнэ. Цар тахлаас өмнө тус улсад жил бүр олон сая гадаад жуулчин ирдэг байжээ. Мөн хятад иргэд дэлхийн 20 улс руу жуулчлах эрхтэй байсан бол энэ тоо 60 болж өсжээ.
More from Uncategorized @mn
Б.ПҮРЭВДОРЖ ӨӨРИЙГӨӨ МАГТАВ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Чуулганы эхэнд …
ШЕЗ-ИЙН ДАРГААР Л.ЭНХБИЛЭГИЙГ СОНГОЛОО
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг …
Д.АМАРБАЯСГАЛАН: 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПОД МАНАЙ УЛС ЦАГААН ТУГИЙН ДОР ОРОЛЦОХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. …