Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Сонсголын үеэр “Хөгжлийн банк” нь нийт 833 зээлдэгчид 76.3 тэрбум төгрөгийн зээл олгосон талаар танилцлаа.
Тэгвэл Голомт банкаар дамжуулан 6 зээл олгосноос өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл байхгүй. Төрийн банк 71 зээл олгосноос 3 зээлийн үлдэгдэлтэй. “Буянт агро” хамгийн том зээлийг авсан байна. Бүх зээлийн хүү жилийн 3 хувь байжээ.“Нью ариг ус” компани 1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Нийт зээлийн 79 хувийг ХААН банкаар дамжуулан олгожээ. Нэн хөнгөлөлттэй зээлүүдээс 27 тэрбум төгрөгийг өөр зээл төлөхөд зарцуулсан хэмээн шинжээч дүгнэв. Мөн бэлэн мөнгөөр авсан тохиолдлууд ч гарсан гэдгийг Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр онцлов.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …