Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих 2020 оны хөнгөлөлттэй дамжуулан олгосон зээлийн асуудлыг үдээс хойших сонсголоор хэлэлцэж байна.
ХААН банкаар дамжуулан олгосон зээлийн хамгийн өндөр дүн 2 тэрбум төгрөг, хамгийн бага нь 79 мянган төгрөг байна. Ийм бага хэмжээний зээл гаргахын тулд 2 тэрбум төгрөгтэй яг адил хэмжээний цаг зарцуулна. Гэхдээ 79,000 төгрөг чинь цалингийн зээлийн мөнгө биз дээ. Энэ хэмжээний мөнгийг Хөгжлийн Банк, арилжааны банкууд биш ББСБ-ууд өгдөг.
ХХААХҮЯ ковидоор далимдуулж, 2020 оны дөрөвдүгээр сард буюу сонгуулийн өмнө хөнгөлөлттэй зээл олгосон. Олон салбартай тул хөдөө аж ахуйн зээлийн дийлэнхийг ХААН олгосныг ойлгож байна. Гэхдээ маш бага үнийн дүнтэй зээлүүдийг та нар судлах нь ашигтай юу ? Ийм шийдвэр гаргадаг яам байдаг гэхээр гайхаж байна. Хөгжлийн Банк нь ломбард шиг ажиллажээ. “Шулуухан хэлэхэд ийм асуудал дэлхийд онигоо болно” хэмээв.
ХААН банкны Эрсдэл хариуцсан дэд захирал Энхбаатар:
ХХААХҮЯ 25 мянга орчим буюу маш олон хүний нэр өгсөн. Эдгээр иргэд, ААН-ээс ч маш их хүсэлт өгснөөс бид 700 орчимд нь зээл олгосон, бүгдэд нь үйлчилсэн. Тухайн үед цар тахлын улмаас орон нутагт хөл хорио тавьсан ч бид харилцагчдаа хүндлэн үйлчлэхээс өөр гарцгүй. Гурван зээлээс бусдыг нь төлсөн гэв.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …