Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн “Валестия” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан ОХУ-ын иргэн С-д холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 9,10-ны өдрүүдэд хянан хэлэлцэж, шийдвэрлэжээ.
Тодруулбал, шүүхээс ОХУ-ын иргэн С нь “Валестия” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байхдаа тус компанийн 2014-2019 оны хоорондох татвар ногдох орлогоос нийт 222 сая төгрөгийн их хэмжээний татварыг төлөхөөс зайлсхийсэн.
Улмаар дээрх мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор гадаад улсууд руу байнга шилжүүлэн мөнгө угааж Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцон 2 жилийн хугацаагаар хорих ял оноов.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан данснаас 445 сая төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …