Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн сонсгол өнөөдөр эхэллээ. Сонсголын эхэнд “Асем Вилла” цогцолбор хотхон, Ази Европын дээд түвшний 11 дэх уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлын дамжуулан зээлдэх 15 төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт сонсголд гэрчээр оролцож, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Энхбаярын асуултад хариулав.
Сангийн сайд асан С.Баярцогт:
АСЕМ бол Ази Европын дээд хэмжээний уулзалт бөгөөд Европын 30, Азийн 21, Олон улсын хоёр байгууллага оролцсон маш том нээлттэй платформ. Монгол Улс 2008 онд элсэн орсон ба 12 жилийн дараа Монголд зохион байгуулах завшаан олдсон. Үүнийг Улс төрийн олимп ч гэж нэрлэдэг, тиймээс тооцоо судалгаатай санхүүжүүлэхгүй бол зохион байгуулагчид ашиг гарахгүй тохиолдол гардаг. 2014 оны 12-р сарын 30-нд Ерөнхийлөгчийн зарлигаар АСЕМ-ийн 16-р дээд хэмжээний уулзалт, 20 жилийн ойг 2016 онд Монголд хийх шийдвэрийг гаргасан. Зохион байгуулах ажлын хэсгийг Ерөнхий сайд ахалж ажилласан.
АСЕМ-тай холбогдуулж Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн зорилтод 21.1.4-т АСЕМ-ийг 2016 онд УБ-т зохион байгуулах шийдвэрийг гаргаж УИХ-д хэлэлцсэн. АСЕМ зохион байгуулахаар Монгол Улсын 2016 оны төсвөөс 50 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг УИХ-аас гаргасан.
Хурал даргалагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
– АСЕМ Виллатай холбоотой асуудлаар УИХ-ын шийдвэр байхгүй байхад Засгийн газар гаргасан байна гэсэн Хөгжлийн банкны өөрийнх нь дүгнэлт байна. Таныг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаанд АСЕМ Вилла хотхоныг санхүүжүүлэх шийдвэрийг УИХ-аас гаргасан байсан уу? Хөгжлийн банкнаас санхүүжүүл гэсэн шийдвэр байхгүй юм байна, тийм үү?
Сангийн сайд асан С.Баярцогт:
Байгаа, энэ хуулийг баталж боловсруулсан хүний хувьд Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу баталсан. Та хуульч хүн, гэхдээ Хөгжлийн банкны хуулийг сайн ойлгоогүй юм шиг байна. Үүний 7.1.1-д зээл олгох авах заалт бий. 8-р зүйлд бүр нарийвчилсан байгаа. Санхүүжүүлэх төсвийг УИХ-ын жил бүрийн хаврын чуулганаар батална гэж заасан байдаг.
Хурал даргалагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Та АСЕМ хурлыг зохион байгуулах шийдвэр яриад байна. Энд зохион байгуулах нь зөв, буруу эсэхийг ерөөсөө ярихгүй, зөвхөн санхүүжүүлэлт л ярина. 2011 оноос хойш УИХ-аас Хөгжлийн банкнаас эх үүсвэртэй ямар нэгэн шийдвэр гарч байгаагүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсныг тодотгож хэлье. Гэтэл та 2016 онд УИХ-д шийдсэн гээд байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …