БОАЖЯ-наас иргэд, ААН-үүдээс ирүүлсэн гомдол, саналд хариу тайлбар өгч байна.
БОАЖЯ-ны хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх:
-“Ноён уул”-ыг улсын тусгай хамгаалалтад авсан. Үүнээс өмнө ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд олгосон байгаа. Үүнийг цуцлуулахаар яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага гарсан. Энэ асуудлыг шийдвэрлэхээр БОАЖЯ, Хан, Хэнтийн уулын хамгаалалтын захиргаа ажиллаж байгаа. “Центерра гоулд”, “Гачуурт” компани, “Арцат” хүүхдийн зуслан зэрэг ААН-үүдэд албан тоот удаа дараа хүргүүлсэн. Хуулийн дагуу тухайн байгууллагуудын барилга, байшин буулгах асуудлыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга хариуцах ёстой.
БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох:
-МХЕГ татан буугдсан. Чиг үүрэг нь харьяалагдаж байгаа. Тухайлбал Байгаль орчны чиглэлийн хяналт манай яаманд харьяалагдаж байгаа. Салбарын хяналтын чиглэлийн хүрээнд дунд эрсдэлтэй үнэлэгдэж байгаа 949 объектод хяналт хийхээр төлөвлөгөө батлуулсан. Тэгэхээр төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийх нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно.
Мөн төлөвлөгөөт бус хяналтыг хийж байгаа. Он гарснаас хойш нийт 85 өргөдөл хүлээн авснаас 64-ийг шийдвэрлэсэн. Таван байгууллагын өргөдлийг хүлээн авах боломжгүй гээд буцаан шилжүүлсэн.
Урьдчилан сэргийлэх хяналт хийж байна. Агаарын чанарын асуудалд урьдчилан сэргийлэх хяналт хийж байгаа. Мөн Хуш модны самар боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Эмээлт орчмын үйлдвэрүүдийн малын гаралтай бүтээгдэхүүний хог, хаягдлын асуудал маш тулгамдаж байна.
More from Uncategorized @mn
Б.ПҮРЭВДОРЖ ӨӨРИЙГӨӨ МАГТАВ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Чуулганы эхэнд …
ШЕЗ-ИЙН ДАРГААР Л.ЭНХБИЛЭГИЙГ СОНГОЛОО
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг …
Д.АМАРБАЯСГАЛАН: 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПОД МАНАЙ УЛС ЦАГААН ТУГИЙН ДОР ОРОЛЦОХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. …