БНХАУ-ын 14 удаагийн сонгуулиар байгуулагдсан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурлын анхны чуулган баасан гарагт /2023.03.10/ Ши Жиньпинийг БНХАУ-ын даргаар гурав дахь удаа сонгосон тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.
Тэрбээр таван жилийн бүрэн эрхээ гурав дахь удаа хэрэгжүүлэх анхны БНХАУ-ын дарга болж байна. Санал хураалтад 2925 гишүүн оролцсон байна. 2018 онд БНХАУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дүнд ирэх долоодугаар сард 70 насны босгыг алхах Ши Жиньпин БНХАУ-ын даргын албан тушаалд гурав дахь удаагаа сонгогдох эрх нээгдсэн юм. Энэхүү өөрчлөлтөөр тэрбээр төрийн тэргүүний албан тушаалд хязгааргүй удаа сонгогдох боломжтой болсон.
2022 оны аравдугаар сард Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар мөн гурав дахь удаа сонгогдсон БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргаар сонгогджээ.
Ши Жиньпин нь 1953 онд Бээжин хотноо Хятадын хувьсгал, төрийн нэрт зүтгэлтний гэрт мэндэлжээ. 1974 онд тэрбээр Хятадын Коммунист залуучуудын холбоонд элсэж, улс төрийн карьераа эхлүүлжээ. Ши Жиньпин 1999-2002 оны хооронд Фужянь мужийн амбан захирагчаар ажиллаж байгаад 2007 онд Хятадын Коммунист намын Төв хорооны Байнгын хорооны гишүүнээр сонгогдож, 2008 оны гуравдугаар сард БНХАУ-ын дэд дарга болж байв. Тэрбээр 2012 оны арваннэгдүгээр сард Хятадын Коммунист намын Төв хороо, Цэргийн зөвлөлийг тэргүүлж, 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн тэргүүнээр сонгогдож байжээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …