Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолугийн урилгаар 2023 оны гуравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.
Энэ айлчлал нь Гадаад хэргийн сайд М.Чавушолугийн 2015 онд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал бөгөөд манай тал Гадаад харилцааны сайдын түвшинд 1992 оноос хойш буюу 31 жилийн дараа хэрэгжүүлж буй айлчлал.
Айлчлал нь БНТУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээ, харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байна.
Мөн саяхан Туркийн зүүн өмнөд хэсэгт арван мужийг хамарсан хүчтэй газар хөдлөлтийн улмаас тулгарсан хүндрэл бэрхшээлтэй цаг үед туркийн ард иргэд, төр, засагтай Монгол Улс хамт байгааг нотлох юм байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …