ГССҮТ-өөс энэ сарын 8-нд 2023.03.08 “Манай эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлжээ.
Шалгалтын явцад 3 настай, эрэгтэй Б-г төрсөн эх Л, түүний хамтран амьдрагч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Улмаар Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь хүүг эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасан байна.
Уг этгээд 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас түүнийг шуурхай эрэн сурвалжилж баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хохирогч хүүгийн биеийн байдал маш хүнд, одоогоор ухаангүй эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байна гэж бидэнд өчигдөр мэдээлсэн юм. Гэмтлийн шалтгаан тодорхойгүй гурван настай хүүхдийн биеийн байдал одоогоор маш хүнд, амьсгалын аппараттай байна.
Тухайн хүүхэд хүзүү, нуруу, гарны хугаралтай, тархины битүү цус хуралттай буюу хавсарсан хүнд гэмтлийн оноштойгоор Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр:
–Хохирогчийг энэ сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн аравдугаар хорооны хотхонд хүүг зодсон ч 8-ны өдөр 09.40-д эмнэлэгт хүргэжээ. Иймд хүүгийн ээжийг гэмт үйлдлийг нуун далдалсан хэргээр шалгаж байна. Хэргийг үйлдээд зугтсан Э өмнө нь хэрэг үйлдэж, хоригдож байжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн дагуу шалгаж эхэлжээ. Л-ийн хамтран амьдрагч Э-г олж тогтоон, хойшлуулшгүйгээр баривчилсан байна. Цагдан хорих, таслан сэргийлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ. Тэрээр Л-тэй энэ оны нэгдүгээр сараас хамтран амьдарч эхэлсэн.
Хүүгийн шулуун гэдэсний хэсэгт хавагнаж цус хурсан шинэ гэмтэлтэй. мөчдөөрөө 1-3, 4-5 хоносон цус хуралттай, гавал тархинд цусан хараа үүссэн, хүзүүний III нугалам хугаралтай хэмээн шинжээч эмч дүгнэсэн байна. Хүүгийн 6 настай ах эмээ өвөөгийн хамт байна. Гэр бүл, хүүхэд хөгжлийн байгууллагаас түүнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж эхэлжээ гэв.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …