ГССҮТ-д өчигдөр /2023.03.08/ биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай бага насны хүүхэд хүргэгдэн иржээ. Тус эмнэлгээс хүүхдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн бөгөөд уг хэргийг шалгаж эхэлсэн байна.
Шалгалтын явцад гурван настай эрэгтэй хүүхдийг төрсөн эх нь хамтран амьдрагчийн хамт эмнэлэгт хүргэсэн. Улмаар эхийнх нь хамтран амьдрагч 34 настай эрэгтэй Э хүүг эмнэлэгт хүргэсний дараагаар зугтжээ.
Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай хүүг зодсон байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас түүнийг шуурхай эрэн сурвалжилж баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэсэн мэдээлэл өглөө.
Хүүгийн бие ямар байгаа талаар ГССҮТ-өөс тодруулахад, Хүү гуравдугаар сарын 8-ны өглөө хүргэгдэж ирсэн, гэмтлийн шалтгаан тодорхойгүй гурван настай хүүхдийн биеийн байдал одоогоор маш хүнд, амьсгалын аппараттай байна.
Тухайн хүүхэд хүзүү, нуруу, гарны хугаралтай, тархины битүү цус хуралттай буюу хавсарсан хүнд гэмтлийн оноштойгоор Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Түүнчлэн ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгч нар ээлжийн хуваарийн дагуу 24 цаг ажиллаж байна гэж мэдээлэв.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …