Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийж байна.
Тэрбээр, Засгийн газар 2022 оны тавдугаар сараа эхлэн иргэдэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар иргэдийн 26 хувь буюу 800 мянган иргэн эрт илрүүлэгт хамрагдаад байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 64.8 хувь нь 0-16 насны хүүхэд.
Насанд хүрэгчдийн эрүүл мэндийн дүнгээс үзэхэд хоол боловсруулах замын болон амьсгалын зам, дотоод шүүрэл, зүрх судасны өвчин зонхилж байгаа ба нийт өвчлөлийн 87 хувийг эзэлж байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 61.5 хувь нь шүд цоорох өвчтжй байна.
6-17 насны хүүхдийн шүд цоорох өвчний тархалт дэлхийн дунджаас 2 дахин өндөр байна. 65-аас дээш насныхан болон судалгаанд хамрагдсан 1600 орчим жирэмсэн эхчүүдийн 96 хувь нь шүд цоорох эмгэгтэй байна. Нэгэнт эрт илрүүлэг, үзлэгийн дүн гарсан учир насанд хүрэгчдийн дунд зонхилж буй өвчнийг эмчлэх чиглэлээр ажиллана. Мөн 2023, 2024 онд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр шүдний эмч нарын төлөөлөлтжэй уулзсан. Улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн 680 шүдний эмнэлэгт 1624 шүдний эмч ажилладаг. 10 мянган хүнд ногдох шүдний эмчийн тоогоороо дэлхийн дунджаас өндөр байна.
680 шүдний эмнэлгийн 553 нь хувийн хэвгшлийнх. Хувийн эмнэлэг нийт иргэдийн 15-20 хувьд үйлчилдэг. Нийт иргэдийн 50 хувьд нь шүдний эмнэлгийн тусламж авч чадахгүй байна.
Улсын хэмжээнд 330 сумын 30-хан сум нь шүдний кабинеттай. Хүүхдийн шүд цоорлын гол шалтгаан нь чихэрлэг хоол хүнстэй холбоотой байна. 2023 онд эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлогыг тодорхойлох үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. 2023 онд сумын анхан шатны эмнэлэгт шүдний тусламж үзүүлэх боловсон хүчин, тоног төхөөрөжөөр хангана.
0-17 насны бүх хүүхдэд шүд цоорлоос хамгаалах фторт түрхлэг түрхэнэ. Энэ ажилд 5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Санхүүжилтийг ЭМД-ын сангаас хариуцна. Цаашид хүүхдэд хамгаалалтын ломбо тавихад анхаарч ажиллана. 2024 оноос эхлэн Шүд төсөл хэрэгжүүлж, нийт хүн амыг амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх чиглэлээр бэлтгэл хангах юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …