Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр манай орны зарим гол мөрөн нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос нимгэрч харз, халиа тошин гүйх үзэгдэл идэвхжиж мөс хэврэгшиж эхэлсэн байна.
Тухайлбал, Хангай нурууны араас усжих Чулуут, Хойт Тамир, Сэлэнгэ мөрөн Орхон гол, Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хараа, Ерөө, Туул, Алтай нуруунаас эхтэй Ховд, Сагсай зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-20 см нимгэрсэн.
Байнгын ажиглалт хэмжилттэй гол мөрөн нууруудын мөсний зузааныг 2022 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 10-50 см нимгэн байна. Иймд зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …