МУИС, МҮИС хоёр сургуулийн бараа тэмдэгтийн асуудал 2020 оны намраас эхэлсэн.
Энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Улсын Дээд Шүүхийн уг маргааныг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Ингэснээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн гаргасан “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Монголын Үндэсний Их Сургууль” НҮТББ-ын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” шийдвэр хэвээр үлдэж байгааг Дээд шүүхийн эх сурвалж мэдээллээ.
Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шүүхийн шийдвэрийн талаар Монгол Улсын Их Сургуулиас тодруулахад “Уг асуудалтай холбоотой бүх зүйл дууссан. Монголын Үндэсний Их сургууль гэх нэрийн МҮИС хэрэглэж болохоо больсон гэсэн үг. National University of Mongolia, NUM, MNU, MUIS, Mongolian National University гэх нэршил манай сургуулийн оюуны өмчөөр баталгаажсан юм.
Тэгэхээр Монголын Үндэсний Их Сургууль нэрээ солино. Монгол Улсын Их Сургууль МУИС гэх нэрээрээ үлдэнэ. Улсын Дээд Шүүх хэлэлцэхээс татгалзсан учир давж заалдах дараачийн шатны шүүх байхгүй. Маргаан бүрэн шийдвэрлэгдсэн” хэмээн хариуллаа.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …