АН-ын ээлжит “4/11 хэвлэлийн бага хурал” өнөөдөр /2023.03.02/ боллоо. Тус хуралаар С.Эрдэнэ болон тус намын бусад удирдлагууд Улсын Дээд шүүхийг бүрэн бүрэлдэхүүнээр нь татан буулгах үндэслэл, шаардлагыг танилцууллаа.
Мөн Захиргааны хэргийн шүүх, АТГ-т гаргасан өргөдөл, гомдлын мөрөөр авч байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.
С.Эрдэнэ: Өнөөдөр ний нуугүй хэлэхэд АН-ын даргын бүртгэлийг хийх явцад улсын Дээд шүүх хэрхэн ялзарч, доройтож, эрх зүй, шударга ёсны хувьд Дээд шүүхэд итгэх итгэл, найдвар үлдээгүй юм байна гэдгийг харуулж байна. Өнгөрөгч хоёрдугаар сарын 18-нд болсон Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар бид энэ асуудлыг авч хэлэлцсэн. Дээд шүүх улс төрийн намын даргын бүртгэлийг хийсэн процесс нь хууль ёсыг уландаа гишгэсэн, ялзарсан үйлдэл болсон гэдгийг харууллаа. Жишээ нь УИХ дахь АН-ын бүлгийн хэдэн нөхдүүд эвлэрлийн ажлын хэсэг гэдгийг байгуулсан. Тус эвлэрлийн гэх ажлын хэсэг нь намын дотоод хэрэг рүү эрээ цээргүй халдаж, үндсэн дүрмэнд байхгүй зүйл заалтыг хэрэгжүүлж байна.
Улсын Дээд шүүх аливаа улс төрийн намын дотоод хэрэгт оролцох ёсгүй хуулиараа. Гэтэл намын дотоод үйл ажиллагаанд эрээ цээргүй оролцож, ҮБХ-ны хуралдаан хүчин төгөлдөр мөн эсэхийг шийдэх ёсгүй. 2017 онд ҮБХ-нд гишүүн байсан хүмүүсийг одоог хүртэл гишүүн байгаа мэтээр үзэж ирц тооцож байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй. Улсын Дээд шүүх хуулийг завааруулдгийн сонгодог жишээ боллоо. Улсын Дээд шүүх улс төрийн намын даргад бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын хүсэлтийг маш богино хугацаанд, маш яаралтайгаар улс төрийн хүчирхийлэл үйлдэх замаар хийсэн. Улсын Дээд шүүх манай намын Үндсэн дүрмийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн, халдсан учир Улсын Дээд шүүхийн гаргасан 10 дугаар тогтоолыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …