Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг Welcome to Mongolia болгон зарласан. 2023 онд 50 орчим улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, 105 чиглэлд нислэг үйлдэх боломжийг бий болно.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнд БНСУ-Монгол улс хоорондын нислэгийн давтамж 7 хоногт 44 байсныг 80 хүртэлх нислэг болгож нэмэгдүүлжээ. Өөрөөр хэлбэл өдөртөө 11 нислэг хийгдэх боломж бүрдлээ. Мөн дараах өөрчлөлтийг оруулаад байна.
- Япон Улсын чиглэлд нислэгийн давтамж 7 хоногт 26 байсныг 62 болгож;
- Тайландын чиглэлд 7 хоногт 10 байсныг 30 болгож;
- Монгол-Туркийн чиглэлд 7 хоногт 6 байсныг 34 болгож;
- УБ-Бээжингийн чиглэлд 7 хоногт 42 удаа нислэг үйлдэх боломжийг бүрдүүллээ.
- Мөн Катар, Кувейт улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах эрхийг олголоо. Ингэснээр Ойрхи дорнод, баруун азийн орнууд руу шууд нислэгтэй болж, экспортын ачааны эргэлт нэмэгдэж, аялал жуулчлалыг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой юм.
- Энэ оны зургадугаар сард АНУ-тай “OPEN SKY” хэлэлцээрт гарын үсэг зурснаар бүрэн хүчин төгөлдөр болж хоёр улсын авиа компаниуд Монгол Америкийн хооронд дурын хот руу шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ.
- 2023 онд Австрали улстай “OPEN SKY” хэлэлцээр хийнэ.
- Мөн энэ оны эхний хагас жилд багтаан ГРЕК, УНГАР, ИХ БРИТАНИ улстай шууд нислэг үйлдэх агаарын харилцааны хэлэлцээр байгуулна.
- Эдгээр хэлэлцээрүүдийг байгуулснаар дэлхийн гол агаарын тээврийн зангилаа цэгүүд рүү ямар нэг хязгаарлалтгүй, чөлөөтэй, шууд нисэх боломж бүрдэнэ.
- Нислэгийн томилгоог авиа компаниуд хоорондоо зөвшилцөж, салбарын сайд түүнийг нь зөвхөн батламжилдаг болсноор тэгш боломж, чөлөөт өрсөлдөөнийг бий болголоо.
- Ойрын үед орон нутгийн 9 чиглэлд нислэгтэй болгохоор ажиллаж байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …