Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Ц.ДАВААСҮРЭН:
Бид ойрын хугацаанд нийлэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийн асуудлаар тодорхой шийдлүүд гаргаж, алхмууд хийнэ. 2040 он хүртэлх нийслэлийг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг энэ ондоо багтааж, батлуулая гэсэн шийдвэрт хүрлээ. Мөн нийслэлд газрын асуудал маш хүндрэлтэй байна. Тиймээс Ерөнхий төлөвлөлттэйгээ уялдуулан өргөн барьчихсан байгаа газрын хуулиа зохицуулъя, төлөвлөлтийнхөө дагуу газрыг олгодог болъё гэдэг шийдэлд хүрээд байгаа. Одоо УИХ-д Газрын тухай долоон багц хууль өргөн барьсан байгаагаа татъя. Энэ хугацаанд нийслэл хотын Ерөнхий төлөвлөлтүүдээ хийчихье, улмаар төлөвлөлтийнхөө дагуу газар олгодог шинэ зарчимд шилжье гэдэг дүгнэлтэд хүрлээ. Улс орон даяар газрын хуулийн хэлэлцүүлэг явж байгаа. Энэ хүрээд тэр тусмаа газрын хууль дээр хөдөө орон нутгийн иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа олон зүйл байна. Ялангуяа бэлчээртэй холбогдолтойгоор малчдын эрх ашиг хөндөгдсөн байна гэдгийг ярьж байгаа. Хэрвээ энэ хууль батлагдвал уул уурхайг дэмжсэн хууль болох нь гэдгийг хөдөөгийн иргэд ихээр ярьж байна.
Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
–Хуулиндаа захирагдаад төлөвлөлт хийх гээд байгаа юм уу, эсвэл төлөвлөлтөндөө тааруулаад хуулиа батлуулаад байгаа юм уу?
-Ер нь бол төлөвлөлтийн дагуу газар олголт хийгдэх ёстой. Одоо газрыг жил бүр Нийслэлийн иргэдийн хурлын баталж байгаа төлөвлөлтийн дагуу олгодог болчихсон байгаа. Өөрөөр хэлбэл, нийслэл гэдэг юм уу аймгийн ИТХ тухайн жилийн төлөвлөлтөд ороогүй байгаа газар дээр олголт хийгдэхгүй болчихсон байгаа. Гэхдээ Улаанбаатар хотын газар төлөвлөлтийг нарийвчилж гаргана. Түгжрэлийг бууруулах замуудын асуудал, түүнтэй холбогдох газруудын асуудал нэлээн хөндөгдөнө. Ер нь нийслэлийн дахин төлөвлөлтийг хийсний дараа бид, төлөвлөлтийн дагуу газар олгодог хууль эрхзүйн шинэ орчныг бүрдүүлнэ гэж үзэж байна.
–Одоо өргөн барьсан байгаа Газрын тухай хууль, шинээр хийгдэх гэж байгаа төлөвлөлт хоёр юун дээр зөрчилдөж, зөрөлдөөд байгаа юм бэ?
-Зөрчилтэй юм байхгүй. Гэхдээ Газрын хууль дээр орон нутгийн иргэдийн асуудал байгаа. Бэлчээртэй холбоотой асуудлуудыг сайн шийдээгүй байна гэдэг зүйл байна. Тухайлбал, өнөөдөр хөдөө орон нутгийн иргэд газраа хамгаалахын тулд ганц л арга хэрэглэж байгаа. Тухайн газар нутгаа тусгай хэрэгцээнд авдаг. Үүнийг нь саяны Газрын хуулиар үндсэндээ байхгүй болгочихсон. Тэр хуулинд ямар заалт байгаа вэ гэхээр, сум дундын отрын бүсийг, хадлангийн газрыг л тусгай хэрэгцээнд авна гэчихсэн. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн зориулалттай газрын тусгай хэрэгцээнд авах боломжгүй болчихсон байх жишээтэй. Мөн өвөлжөө, хаваржааны асуудлыг нэлээн ярьж байгаа. Хотод болохоор дахин төлөвлөлттэй холбоотой асуудлууд үүсээд байгаа. Тэгэхээр ер нь бол нэг сайн төлөвлөчихье. Тэгээд яг төлөвлөлтийн дагуу явъя л гэж байгаа юм.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …