МҮОНРТ-ын Монголын мэдээ сувгийн "Онцлох зочин" ярилцлагын нэвтрүүлгийн хоёрдугаар сарын 19-ний дугаарт Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.
Тус ярилцлагын үеэр олон нийтийн анхаарлын төвд байгаа нүүрсний хулгай, жагсаал, койн зэрэг олон чухал асуудал хөндөгдсөн юм. Тиймээс Онцлох зочины зөвхөн жагсаалын талаарх онцлох эшлэлийг хүргэж байна.
- Нүүрсний хэргээр хүн хэлмэгдүүлж болохгүй. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсан цагаас хойшх бүх баримтыг АТГ-т гаргаж өгч байгаа. Нүүрсний хулгайн мэдээллийг Засгийн газраас дэлгэсний дараа олон нийт бухимдаж эхэлсэн. Бугширсан хатгийг задлахаас өөр аргагүй.
- Жагсаалыг ашиглах гэсэн хэсэг нөхдүүд гарч ирсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас халагдсан Б.Ганхуяг болон МОХ-ны үе үеийн удирдлагууд тодорхой хэмжээний санхүүжилт босгож жагсаалд оролцсон. Нүүрсний хулгайн тэмцлийг саармагжуулах зорилго агуулсан Засгийн газрыг эсрэг үйлдлүүд хийсэн. МОХ-ны үе үеийн удирдлагууд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдож тендер авдаг байсан.
- Оюутнуудын дотуур байраар явж, сүлжээ үүсгэх, мөнгө тараах зэрэг асуудал болсон. Жагсаал органик байсан ч “Гуя дагаж хүзүү” гэдэг шиг ийм зүйлс давхар явагдсан. Мэдээж сөрөг хүчнийхэн энэ үед сөрөг хүчнийхээ ажлыг хийнэ. Дээрээс нь койнтой холбоотой нөхдүүд мөн оролцсон.
- Койнтой холбоотой асуудал нүүрсний хэргээс даруй жил гаруйн өмнө эхэлчихсэн, шалгалт явагдаж байсан. Түүнд холбогдсон нөхөд нүүрсний хэргийг дэвэргэвэл тухайн хэрэг нь замхарна гэж бодсон уу оролцоод эхэлсэн.
5. Жижиг Тавантолгой буюу Өмнөговь дээр байгаа компанийн асуудал луйврынхаа хэмжээгээр том Тавантолгойтой дүйцэхүйц байгаа. Мөргөцөг алга болсон, тээвэрлэлттэй холбоотой асуудлуудын ихэнх нь жижиг Тавантолгой дээр үүснэ. Жижиг Тавантолгой бол харахад олон нийтийн компани. Гэхдээ бүх томилгооных нь ард “Ажнай” Д.Бат-Эрдэнэ байгаа. Энэ нөхөр жагсаал санхүүжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн.
6.Оюутолгой, Эрдэнэтийн 49, Хөгжлийн банкны эрх ашиг нь зөрчигдөж байгаа нөхдүүд нүүрсний хулгайн тэмцлийг саармагжуулж, Засгийн газрыг боломж байвал унагаачихъя гэж үзсэн. Гэхдээ манай иргэд юмыг ойлгодог, ухаалаг, бүх зүйлийг мэдэрч байдаг ард түмэн. Жагсаалыг улстөржүүлэхийг хүссэн хүмүүсийн зорилго биелээгүй.
Б.Маргад-Эрдэнэ
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …