АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Хятадын дипломат албаны тэргүүн Ван И нар Мюнхений олон улсын аюулгүй байдлын бага хурлын үеэр уулзжээ.
Хятадын эрх баригчид ОХУ-д Украины эсрэг дайнд туслах эсвэл Москвад хориг арга хэмжээ авахаас зайлсхийхэд нь туслахаар шийдсэн тохиолдолд ноцтой үр дагаварт хүрнэ гэж Блинкен Ван Ид анхааруулсан байна. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментаас мэдээлжээ.
Түүнчлэн Блинкен NBC-д өгсөн ярилцлагадаа Хятад улс Орост материаллаг техникийн тусламж үзүүлж болзошгүй бөгөөд энэ нь АНУ-ын санааг зовоож буй гол асуудал болоод буйг хэлжээ. Мөн NBC Украинд хийх Оросын хаврын довтолгоонд БНХАУ цэргийн дүрэмт хувцас, тэр ч байтугай сум нэвтэрдэггүй хантааз зэргийг нийлүүлэх гэж байж магадгүй гэж мэдээлэв.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис өнгөрсөн бямба гарагт Мюнхений бага хурал дээр үг хэлэхдээ, дайн эхэлснээс хойш Хятад улс Оростой улам ойртож байна гэжээ. Хариуд нь Ван И Блинкентэй уулзахдаа БНХАУ “Украины асуудлыг улс төрийн аргаар зохицуулах тухай” баримт бичгээ танилцуулах болно гэж мэдэгджээ.
Ван И 2023 оны эхэн хүртэл БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан бол одоо Хятадын Коммунист намын Гадаад харилцааны комиссын албыг тэргүүлж байна. Энэ байгууллага нь улс орны гадаад бодлогод хяналт тавих үүрэгтэй юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …