Мета компанийн захирал Марк Зукерберг Фэйсбүүк, Инстаграмын хэрэглэгчдэд зориулсан төлбөртэй баталгаажуулах үйлчилгээ болох Meta Verified үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчийн нэрийн хажууд байрладаг цэнхэр тэмдэглэгээг төлбөртэй болгох гэж буйгаа зарласан байна.
Энэ нь хэрэглэгчид хакердуулахаас хамгаалагдах нэмэлт хамгаалалт болно гэж Зукерберг хэлэв. Тэрээр “Энэ үйлчилгээ нь манай үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой” гэжээ.
Эхний ээлжид Австрали, Шинэ Зеландад туршиж үзэх бөгөөд цаашид бусад улс орнуудад тус үйлчилгээгээ нэвтрүүлэх юм байна.
Meta Verified үйлчилгээг вэб сайтаас худалдаж авбал АНУ-д 11.99 доллар, iOS аппликейшнээр15 долларын үнэтэй байх аж.
Үйлчилгээг авахын тулд 18-аас дээш насны хэрэглэгчид албан ёсны үнэмлэхээрээ баталгаажуулах ёстой бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл нь хэрэглэгчийн мэдээлэлтэй тохирч байх ёстой гэнэ. Мөн баталгаажуулалт хийсний дараа хэрэглэгчийн нэр, төрсөн огноо, зургийг өөрчлөх боломжгүй болно гэжээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …