Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган өнөөдөр (2023.02.17) Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын Гавьяат малчин Дүгэрийн Лхагвад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Тэрбээр мал аж ахуйн салбарт 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа мал маллах уламжлалт арга туршлагыг бүтээлчээр хэрэгжүүлэн отор, нүүдлийг үр дүнтэй зохион байгуулж, эр хонины амьдын жинг 74кг, эм хонийг 65 кг хүргэн мал сүрэгтээ тарга хүчийг авахуулж, малын зүй бус хорогдол гаргалгүй, төл малыг 100-110 хувь бойжуулж, малаас гарах түүхий эдийн төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлж, сумынхаа залуу малчдын зөвлөх багшаар 40 гаруй жил ажиллаж, олон арван сум, аймаг, улсын аварга малчдыг төрүүлэн, малч ухааныг өвлүүлж, малын бэлчээрийг зохистой ашиглах, усалгаажуулахад идэвх санаачилга гарган Тоонот, Цагаан-Овоот, Арын худаг, Харуул хөх зэрэг газруудад өөрийн хөрөнгөөр худаг гаргаж, бэлчээрийн ашиглалт болон малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэхэд мэдлэг туршлагаа дайчлан ажиллаж, жигд цайвар өнгийн нарийн ноолууртай “Бумбын улаан” шинэ омгийн ямаан сүргийг бий болгож, жил бүр 50-100 толгой шилмэл хээлтүүлэгч бойжуулан сүргийн чанарыг сайжруулж, орон нутгийн иргэдийг малжуулахад онцгой анхаарч, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулжээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …