Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан хоёрдугаар сарын 15-ны өдөр10:00 цагт эхэлж өчигдөр /2023.02.16/ хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилж, 21.45 цагт шийдвэрээ гаргалаа.
Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж байгаа бөгөөд ЭХХШТХ-ийн 33.3 дугаар зүйлд зааснаар хавтаст хэргийг шүүхэд шилжүүлэхээр боллоо.
Өмгөөлөгч нарын зүгээс хэргийг түдгэлзүүлэх, үндсэн хуулийн цэцэд байгаа маргаантай холбогдуулан хойшлуулах, прокурорын гаргасан алдаа буюу тоо баримт, үг үсэгт засвар оруулах, нэр бүхий яллагдагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад эрх зөрчигдсөн, хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийг харьяа шүүхэд шилжүүлэх гэх хүсэлтүүд ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхгүйгээр шийдвэрлэж ийнхүү шүүх рүү шилжүүлээд байна.
Шүүх хуралдаан ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийн 09.00 цагт товлогдсон бөгөөд хуралдааны зарим хэсгийг хаалттай явуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, шүүх хурлын нээлт болон хаалтад хэвлэл мэдээллийн ажилтан, ажиглагч нар оролцох боломжтой бөгөөд бусад үед хэргийн оролцогч, холбогдогч нар хуралдаанд суух юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …