Замын-Үүд, Ханги, Гашуун сухайт, Шивээхүрэн, Хавирга, Алтанбулаг зэрэг боомтыг өргөтгөн шинэчилж нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
Замын-Үүд боомт нь манай улсын хилээр нэвтэрч буй нийт ачаа тээврийн 70 хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаараа нэвтрүүлж, гаалийн орлогын 15 хувийг бүрдүүлдэг. БНХАУ-аас олгосон 233.5 сая юанийн буцалтгүй тусламж, мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд боомтын дэд бүтцийг сайжруулж, ачаа болон зорчигч тээврийн терминалуудыг шинэчилж, нэвтрүүлэх хүчин чадлын 4-7 дахин нэмэгдүүлж байна.
Төслийн хүрээнд:
- Зорчигч, тээврийн хэсэгт 30 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
- Ачаа тээврийн хэсэгт 28 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
- Хүнд даацын автозамын барилгын ажил,
- Иж бүрэн инженерийн шугам сүлжээний ажил,
- Гадна цахилгаан хангамжийн эх үүсвэрийн шугамын ажил хийхээр төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар зорчигч тээврийн терминалыг бүрэн шинэчилж ашиглалтад оруулаад байна. Ингэснээр нэвтрүүлэх хүчин чадал зорчигч тээврийн хувьд 3 дахин нэмэгдэнэ. Харин ачаа тээврийн терминалыг ирэх долдугаар сар гэхэд бүрэн шинэчилж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд нийт ажлыг явц 91 хувьтай байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 14-ний өдөр холбогдох албаныхантай Замын-Үүд боомтод ажиллаж, үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцлаа. Тэрбээр “Замын-Үүд боомтын шинэчлэлийн энэхүү бүтээн байгуулалт монголчуудад өргөн боломж бололцоог нээж, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн нөхцөлийг бүрдүүлнэ” гэдгийг онцолсон.
Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд цаашид хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбож, тээвэр, логистикийн өрсөлдөх чадвар, ачаа тээврийн урсгалыг сайжруулж, транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьж буй.
Замын-Үүд боомтыг ийнхүү шинэчилснээр Монгол, Хятад хоёр улсын худалдааны эргэлт сайжирч, транзит тээврийн зангилаа болон хөгжих боломж бүрдэж байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …