Хууль, хяналтын байгууллагаас Хөгжлийн банкны хэрэгт улс төрд нөлөө бүхий болон албан тушаалтнууд зэрэг 80 хүн, 4 хуулийн этгээдийг яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өнөөдөр /2023.02.15/ Улаанбаатар чуулгын танхимд болж байна.
Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж байна.
Дээрх хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүнээс 76 нь шүүх хуралдаа ирсэн. Үлдсэн дөрөв нь тодорхой шалтгааны улмаас шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулж гаргаад байна. Тэдний гаргасан хүсэлтийг яллагдагч нарын өмгөөлөгчид дэмжиж, прокурор эсэргүүцсэн. Тиймээс шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр хурлыг түр завсарлуулсан юм.
Тэгвэл өмгөөлөгч нар шүүгч Ж.Болдбаатараас татгалзах хүсэлт гаргалаа. Тиймээс шүүх хурлыг 13.30 цагт үргэлжлүүлэхээр боллоо. Шүүх хуралд 107 өмгөөлөгч оролцож байгаа юм.
More from Uncategorized @mn
Б.ПҮРЭВДОРЖ ӨӨРИЙГӨӨ МАГТАВ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Чуулганы эхэнд …
ШЕЗ-ИЙН ДАРГААР Л.ЭНХБИЛЭГИЙГ СОНГОЛОО
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг …
Д.АМАРБАЯСГАЛАН: 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПОД МАНАЙ УЛС ЦАГААН ТУГИЙН ДОР ОРОЛЦОХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. …