Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас боловсролын салбарт баримталсан бодлого, цаашдын зорилгын талаар мэдээлэл өгөх уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.
Энэ үеэр гадаадын их, дээд сургуулиудад суралцах оюутнуудын зээл, тэтгэлгийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв.
Тэрбээр, БШУЯ-наас ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол болон бүх багш нар, сурагчдыг хамарсан чанарын үнэлгээг улс орон даяар хийсэн. Чанарын үнэлгээнээс сурагч авах ёстой мэдлэгийнхээ 50 хувийг сургуулиас авч байна гэсэн дүгнэлт гарсан. Хоёр сурагчийн нэг нь сурлагын хоцрогдолтой байна гэсэн үг. Энэ бол сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Өнөөдөр хот хөдөөгийн, төрийн хувийн сургуулийн ялгаа ингэж үүсэж байна. Хүүхэд анги өгсөх тусам хоцрогдол улам гүнзгийрдэг. Хоцрогдлын улмаас анги өгсөх тусам хүүхэд сурах сонирхолгүй болдог.
Тийм учраас намар хичээл эхлэхэд 1-12-р ангийн хүүхэд бүрд гарааны үнэлгээ хийж, сурлагын үр дүнг тооцож явах тогтолцоог бүрдүүлнэ. Цаашид Монгол Улсад дүн тавьдаг тогтолцоог халж, сурагчдын ахиц дэвшлийг үнэлдэг тогтолцоонд шилжүүлнэ.
Мөн чанарын үнэлгээнд ЕБС-ийн 30 мянга орчим багшийг хамруулж, зургаан түвшинд үнэлсэн. Үнэлгээнд хамрагдсан багш нарын 43 хувь нь 10-25 хувийн цалингийн урамшуулал авдаг болсон. Цаашид боловсролын хүртээмжээс илүү хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмшүүлэхэд анхаарах шаардлагатай байна.
Шинээр төгсөж ирсэн багш хамгийн бага буюу 850 мянган төгрөгийн цалин авдаг байсан бол 1 сая 50 мянган төгрөгөөс эхэлж ажилласан жил, зэрэглэлээс шалтгаалан цалин нэмэгдэх боломж бүрдсэн. Багш нарын дундаж цалин 1.6 -1.8 сая төгрөг болсон. Цахим сургуульд ажиллаж байгаа багш нарын цалин 2.3-2.5 сая төгрөг байна.
More from Боловсрол
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА https://www.youtube.com/watch?v=NVUD4zfGtz0
Э.ХҮСЛЭН 2023 ОНЫ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН РАПИД ТОГЛОЛТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО
Эдгээр өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират хотноо зохиогдож буй 2023 оны өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 өсвөрийн шатарчид …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 2020-2023 ОНЫ ХООРОНД ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРСОН СУРГУУЛЬ БОЛОН ӨРГӨТГӨЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дүүргийн хэмжээнд 2020 онд 21 сургууль 24,550 хүүхдийн хүчин чадалтай үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2023 оны байдлаар 27 сургуульд …