IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн гэх О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан 48 цаг 461 дүгээр ангид саатуулсан. Дараа нь суллаад хилийн хориг тавиад байв.
Тэгвэл өнөөдөр цагдан хорих, таслан сэргийлэх шүүх хурал болж, О.Мөнхжинг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Уг мэдээлэл цацагдсаны дараа О.Мөнхжингийн эхнэр Н.Цолмон цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийжээ.
Тэрбээр “Шокноосоо одоо ч гарч чадахгүй л байна. Би маш их айж байна. Гурван жаахан зулзагадаа би юу гэж хэлэх вэ? Ярья гэхээр хоолой зангираад бачуураад бичиж байна.
Зүгээр л ажлаа хийгээд сайхан зүйлс төлөвлөөд явж байсан хүнийг хорьж байгаад хэрэг тохох гээд байна ш дээ хүмүүс ээ. Миний нөхөр луйвар хийсэн бол, мөнгө идсэн бол, гэмт хэрэг хийсэн бол бид Монголд яах гэж амьдрах вэ? АНУ-ын байнгын оршин суугчид хүмүүс шүү дээ.
Нөхөр минь сардаа бараг хоёр удаа гадагшаа явж Монголдоо ирж IHC төслийнхөө төлөө нойргүйдээд л ядраад л зүтгэдэг байлаа. Сошлоор зохион байгуулалттай сэвээд, доромжлоод байхаар нь “Монголоос явъя аа, АНУ- гаас ажлаа хийж болно ш дээ” гэж зөндөө гуйсан. Гэтэл нөхөр минь “Тэгж зугтсан болохгүй ээ. Асуудал байвал нүүр тулна аа. Гэм буруутай зүйл хийсэн биш” гээд л сүүлд явж ирээд 2023/01/22- нд Монголдоо ирсэн.
Миний нөхөр гэм буруугүй. Намайг алчихдаггүй л юм бол би нөхрийнхөө төлөө ясаа цайтал гүйнэ” гэжээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …