Авлигатай тэмцэх газар хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтны 2022 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг шинэчлэн гаргуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 09.00 цагийн байдлаар 45.8 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын 91.9 хувь нь мэдүүлгээ шинэчлэн гаргаад байна.
Харин Авлигатай тэмцэх газарт ХАСХОМ-ээ бүртгүүлэх үүрэгтэй 103 төрийн өндөр, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтан одоогоор мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй байна.
Түүнчлэн Барилга, хот байгуулалтын яам, Улсын Дээд шүүх, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Боловсролын ерөнхий газар, Эрдэнэс Монгол ХХК, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн ИТХ, Говьсүмбэр аймгийн ИТХ, Увс аймгийн ИТХ-ын мэдүүлэг гаргагчдын явц бага дүнтэй байна.
Шинэчлэн мэдүүлэг гаргах хуулийн хугацаа дуусахад 3 өдөр үлдлээ.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …