Өнгөрөгч жил Налайх дүүргийн уурхайн ухсан нүхэнд өсвөр насны хоёр хүүхэд унаж, амьсгал нь боогдож нар барсан. Үүнийг дүүргийн удирдлагууд мэдээгүй бөгөөд хүүхдүүдийг амь насаа алдсаны дараа онгорхой нүхийг шороогоор дүүргэж булсан байдаг. Энэ мэт харамсалтай хэрэг тохиолдсон ч төсөв байхгүй гэх хариултыг удирдлагууд өгч байлаа. Гэвч угтаа Налайх дүүрэг хөгжүүлэлтийн хөрөнгө, төсвийн мөнгө гэж НИТХ-аас 4,3 тэрбум төгрөг авсан. Харин иргэдийн зүгээс их хэмжээний төсөв авчхаад дүүргээ сайжруулахгүй байгаад одоог хүртэл бухимдаж байна.
Тэгвэл энэ их хэмжээний мөнгөөр яг ямар ажлуудыг Налайх дүүрэг хийсэн бэ? гэдэг асуулт гарч ирнэ. Татвар төлөгчдийн мөнгийг завшин, өөрсдийн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байх магадлалтай хэмээн иргэд байр сууриа илэрхийлсэн.
Өнөөдөр Налайх дүүргийн ИТХ-д Авлигатай Тэмцэх Газраас зөвлөмж хүргүүллээ.
Тодруулбал, Налайх дүүрэг уурхайн 100 жилийн баяраа тэмдэглэж ИТХ-ын дарга П.Нарантуяагийн захирамжаар мөнгөн шагналыг ажилтанууддаа өгчээ. Тус дүүргийн НИТХ дахь 25 төлөөлөгчид гурван сая төгрөг олгож ” Туршлага судлах зорилгоор” гэх нэр нь дор 2022 оны 04 дүгээр сард Турк улс руу аялуулсан байна.
Энэ хэргийг авлигатай тэмцэх газраас шалгаж үзэхэд Турк улс руу 7 хоногийн хугацаагаар аялсан зарим төлөөлөгчид үнэн хэмээн баталсан. Мөн гэр бүлийнхээ хүмүүсийг дагуулж явсан гэдгээ ч хэлсэн юм. 2022 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолоор ИТХ-ын даргын урсгал зардлаас 85.000.000 төгрөгийг зарцуулсан байна.
Энэ нь монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байсан 43-р тогтоолыг зөрчсөн үйл ажиллагаа бөгөөд татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсны нотолгоо юм
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …