Өнөөдөр УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан болж АН-ын даргаар Лу.Гантөмөрийг албан ёсоор бүртгэсэн юм.
Үүнтэй холбоотойгоор тус намаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр “Өнөөдөр Ардчилсан намын элэг нь дэвтэж, магнай нь тэнийсэн өдөр болж байна. Ардчилсан намд цоо шинэ хуудас нээгдэж байна. Тарж бутарсан гишүүддээ бид нээлттэй байх болно. Бид нэгийгээ ад үзээд, цааш түлхээд байх зүйлгүй. Цаашид АН Монгол хүний эрх чөлөөний төлөө тууштай зогсож чаддаг, шударгаар хөдөлмөрлөж байгаа бизнесмэн, ААН, иргэдээ дэмждэг хүчирхэг сөрөг хүчин байх болно гэдгээ хэлье. АН үнэт зүйл зарчимдаа тууштай гэдгээ харуулна” гэв.
Мөн АН-ын гишүүн З.Нарантуяа “АН-ын ҮБХ-ны нийт гишүүдийн хурал хуулийн дагуу болсныг дээд шүүх хүлээн зөвшөөрч, бүртгэлээ. АН цаашдаа УИХ дахь бүлэгтэйгээ хамтраад төрд нүүрлэсэн хулгайг арилгаж, ардчиллын үнэ цэнийг уландаа гишгэж буй үйл ажиллагааг халахын төлөөх боломж бүрдлээ. Цаашдаа хамтаараа нэг намын дарангуйлал, хяналтгүй тогтолцоог арилгахын төлөө бид ажиллана. Л.Гантөмөр энэ намын ирээдүйн хувь заяаны төлөө тууштай манлайлна гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …